CRLF гэж юу вэ ?
Бид hanselman ийн the computer stuff they didn't teach you цувралын CRLF ийн талаар юу сонссоноо хуваалцах болно .
Компьютер дээр шивдэг байхаас өмнө бид бичгийн машин ашигладаг байсан .
Та энэхүү зурган дээрээс харж байгаачлан carriage return болон line feed хэмээх хоёр эд анги байдаг байсан . Carriage return ийн үүрэг бол бичиж байгаа хэрэгсэлийг цаасны төгсгөлөөс эхэнд аваачих бол , feed line болохоор нэг мөр доошоо болгоход тусалдаг .
Компьютерд текстийг эмх цэгцтэй харуулахад дээрхээс санаа аван \r буюу carriage болон \n буюу feed line ашигладаг . Гэхдээ үйлдлийн системүүд өөр өөрийн арга барилаар харуулдаг ажээ .
Windows үйлдлийн системүүд \r \n ашигладаг бол сүүлийн үеийн mac , linux үйлдлийн системүүд \n ашигладаг байна .
Тэгэхлээр хэрвээ windows үйлдэлийн системтийн файлыг linux үйлдэлийн систем дээр онгойлох үед зөв харагдахгүй ажээ .
Vscode , notepad зэрэг text editor нь ямар ч файлыг зөв харуулах боломжтой ажээ . Мөн git дээр та кодоо нийлүүлэхдээ тохиргоо хийн хувиргах боломжтой ажээ .
Хэрэгтэй эх сурвалжууд :
Төстэй блогууд
Бид нарын бичсэн текстийг компьютер хэрхэн ойлгодог вэ ?
July 19, 2025
Бид энэ удаа компьютер бидний бичсэн текстийг хэрхэн ойлгож,харуулдаг болохыг харна . ...
assembly хэл яагаад чухал вэ ?
July 19, 2025
Амьдралдаа assembly хэл гэж сонсож байгаагүй ч ямар нэг чухал зүйл байдаг бололтой . ...
Microprocessor and microcontroller
July 14, 2025
Бид hanselman ийн the computer stuff they didn't teach you цувралын IOT ийн талаар юу сонссоноо хуваалцах болно . ...
The hanselminutes podcast - temporal
July 14, 2025
Hanselminutes подкастын зочноор Temporal ийн ахлах инженер Preeti Somal оролцлоо . Бид юу сонссоноо хуваалцах болно . Мөн шинээр сурсан англи хэллэгээ хуваалцана . ...